Дуучин Р.Келлид нэр хүндээ ашиглан хүчирхийлэл үйлдсэн хэргээр 30 жилийн хорих ял оноолоо

Дуучин Р.Келлид нэр хүндээ ашиглан хүчирхийлэл үйлдсэн хэргээр 30 жилийн хорих ял оноолоо

“I Believe I Can Fly”, “Ignition" зэрэг хит дуугаараа алдаршсан нэрт дуучин Р.Келлид нэр хүндээ ашиглан хүүхэд, эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 30 жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, өдгөө 55 настай дуучин Р.Келли буюу Роберт Силвестер Келлиг хорин жилийн турш эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд уруу татсан, хүчирхийлсэн, дарамталсан хэргээр шүүн, ялласан байна. Харин түүний өмгөөлөгчийн зүгээс дахин давж заалдахаа мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC