Сири улс “Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсууд"-ыг хүлээн зөвшөөрсөн тул Украин харилцаагаа таслажээ

Сири улс “Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсууд"-ыг хүлээн зөвшөөрсөн тул Украин харилцаагаа таслажээ

Сири улс Украины зүүн нутаг болох, ОХУ-ын талыг дэмжигч салан тусгаарлагчдын “Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсууд"-ыг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэний дараа В.Зеленский тус улстай дипломат харилцаагаа тасалж байгааг мэдэгджээ. Тэрээр, “Оросууд эцэстээ Сири улсаар Донбассын эзлэгдсэн газар нутгийг улс гэж хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг хийлгүүлж чадлаа. Энэ тохиолдолд Сиритэй цаашид харилцах шаардлага байхгүй, Сирийн эсрэг хориг эсрэгээрээ бүр ч их байх болно" гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN