Туул голын усанд осолдсон найман настай хүүхдийг эрэн хайж байна

Туул голын усанд осолдсон найман настай хүүхдийг эрэн хайж байна

Төв аймаг, Заамар сум, Туул голд нэг хүүхэд осолдсон тухай дуудлагыг зургадугаар сарын 26-ны 16:40 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Х/8 настай, эрэгтэй/-г тус өдрийн 17:43 цагаас эхлэн зургадугаар сарын 28-ны өдрийн 01:11 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг 28-ны өдрийн 05:54 цагт дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ мэдээлэв.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө