Улаанбаатарт 31 градус дулаан байна

Улаанбаатарт 31 градус дулаан байна

Өнөөдөр /2022.06.29/ нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 29-31 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.