Улаанбаатарт 31 градус дулаан байна

Улаанбаатарт 31 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэхийг анхааруулж байна. Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө өөшийн говь, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна. Улаанбаатарт шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө 29-31 градус дулаан байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс мэдээллээ.