Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийн хаалтын тоглолт энэ сарын долооны өдөр /2022.06.07/ болсон билээ.
"Тамгагүй төр" тасралтгүй 70 удаа тоглож, 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолсон. Мөн энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан юм. Тэгвэл ирэх сарын 10 /2022.07.10/-наас эхлэн "Тамгагүй төр" жүжиг Англи, Хятад зэрэг дөрвөн улсын хэл дээр дахин тоглогдохоор болсон байна.