Украины өмнөд хэсэгт орших Херсон хотод Оросын талыг баримтлагч улстөрч амиа алдсан талаар Оросын төрийн мэдээллийн агентлаг РИА Новости мэдээлжээ. Тодруулбал, Дмитрий Савлученко “террорист халдлагын улмаас” амь үрэгдсэн гэжээ. Харин Д.Савлученкогийн үхлийн хариуцлагыг Украины эрх баригчид хүлээжээ. Мөн өнөөдөр /2022.06.24/ Херсон хотын Иргэний цэргийн захиргааны даргын зөвлөх Серхий Хлан "Манай партизанууд дахин ялалт байгууллаа" гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ. Иймд Оросыг дэмжигч, идэвхтэн түүнийг Херсон хотын нэгэн хашаанд автомашинд дэлбэлжээ.
Эх сурвалж: CNN