Европын холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг Украинд олгосон Европын зөвлөлийн шийдвэрийг Ерөнхийлөгч В.Зеленский “ялалт” гэж нэрлэжээ.
Тэрээр, “Бид дөнгөж сая нэр дэвшигчээ хүлээн авлаа. Энэ бол бидний 30 жил, 120 хоног хүлээсэн ялалт юм. Үүний дараа бид дайсныг ялж, бага зэрэг амрах болно. Эсвэл бид эхлээд Украиныг сэргээн босгож, дараа нь амрах болно. Магадгүй ялж, сэргээн босгож, Еропын холбоонд элсэж, дараа нь амрах болно. Эсвэл бид амрахгүй байх. Гэхдээ бид гарцаагүй ялах болно” гэжээ.
Эх сурвалж: CNN