БНСУ-ын виртуал гишүүнтэй хамтлаг энтертайнмент ертөнцөд шуугиан тариад байна. Тодруулбал, тус улсын “Deep Studio Entertainment” энэ сарын 20-ны өдөр “Superkind” хэмээх хөвгүүдийн хамтлагийг танилцуулжээ.
Тэгвэл хамтлагийн гишүүний нэг болох Saejin нь хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн виртуал "айдол" аж. Виртуал ертөнцийг бодит байдалтай хослуулсан учраас хамтлаг олны анхаарлыг маш их татаж байна. “Deep Studio Entertainment”-аас К-Поп ертөнцөд шинэ түүх бүтээх домогт хамтлаг бүтээх зорилгоор виртуал гишүүнтэй болгосон гэжээ.
ВИДЕО: