Оросын хакерууд Украины холбоотон 42 орон руу кибер халдлага үйлджээ

Оросын хакерууд Украины холбоотон 42 орон руу кибер халдлага үйлджээ

Орос Украйны дайн эхэлснээс хойш дэлхий дахин түгшүүрийн байдалд байгаа билээ. Тэгвэл Оросын хакерууд дайн эхэлснээс хойш Украины холбоотон 42 орон руу кибер халдлага үйлдсэн гэж Microsoft компани мэдэгдлээ.

Тодруулбал, Хакердах оролдлогуудын 29 хувь нь амжилттай байсан бөгөөд дөрөвний нэгд нь засгийн газрын мэдээлэл хулгайлагдсан гэж тус компани мэдэгдээд байна. Оросын бай болсон орнуудын гуравны нэг нь NATO-гийн орнууд байсан ба ихэвчлэн АНУ-д кибер халдлага хийсэн байна. АНУ-ын дараагаар Украины түнш орон болох Польшид халджээ. Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд Дани, Норвег, Финланд, Швед, Турк зэрэг орнууд руу кибер халдлага хийсэн гэв. Хамгийн хачирхалтай нь Оросын хакерчид Эстони улсад нэг ч халдлага хийгээгүй нь тус улсын шинэ технологийн системтэй холбоотой гэж таамаглаад байгаа аж. Майкрософт компанийн тайланд дурдсанаар дэлхийн 42 орны 128 байгууллагын тал хувь болох засгийн газрын агентлаг, 12 хувь нь төрийн ажилтнуудад Орос халдсан байна. Кибер халдлагын гол бай нь ихэвчлэн судалгааны төвүүд эсвэл хүмүүнлэгийн бүлгүүд байжээ.

Эх сурвалж: sky news

Ц.ХҮСЛЭН