ВИДЕО: Хонконгийн "Jumbo" нэртэй аварга том хөвөгч зоогийн газар живжээ

ВИДЕО: Хонконгийн "Jumbo" нэртэй аварга том хөвөгч зоогийн газар живжээ

Хонконгийн Jumbo нэртэй аварга том хөвөгч зоогийн газар зургадугаар сарын 21-ний өдөр живсэн талаар CCN агентлаг мэдээлжээ.

“Jumbo” зоогийн газрыг өөр газар шилжүүлэн байрлуулахаар зөөвөрлөх явцад  Өмнөд Хятадын тэнгист живсэн байна. Энэ ослын үеэр хүн гэмтэж бэртээгүй гэж зоогийн газрыг эзэмшигч Aberdeen Restaurant Enterprises  компани мэдэгджээ.

Компанийн мэдэгдсэнээр, “Зоогийн газрыг чирэхээс өмнө мэргэжилтнүүд үзлэг хийж, далайд гарах бүх зөвшөөрлийг өгсөн. Зоогийн газрыг өөр газарт шилжүүлэн байршуулж, шинэ эзэнд хүлээлгэн өгөх байсан ч Хонконгоос өмнөд хэсэгт 600 км зайд  шуурганд өртөж живсэн. Тус хэсэгт далайн гүн нэг километрээс дээш тул зоогийн газрыг ёроолоос татан гаргах ажил нэн хүндрэлтэй” гэжээ.

Уг зоогийн газар 50 жилийн туршид үйл ажиллагаа явуулсан бөгөөд Том Круз, Queen хамтлаг зэрэг алдартнууд гээд гурван сая гаруй хүн үйлчлүүлсэн байна. Түүнчлэн Jumbo зоогийн газарт алдартай кинонуудын зургийг авч байжээ. Харин 2020 оны гуравдугаар сард цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байсан аж.

ВИДЕО: