Монголд боом өвчин хүнд халдварласан тохиолдол батлагдсан талаар Хятадын “Синхуа” агентлаг мэдээлжээ.
Зоонозын өвчин судлалын хэлтсийн мэдээлснээр “Увс аймгийн Өндөрхангай сумын малчин 37 настай иргэн боомоор өвчилсөн нь полимеразын гинжин урвалын шинжилгээгээр тогтоогдсон” байна.
Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул хүнд халдвар тараадаг аж. Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй мал өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг байна.
Эх сурвалж: Xinhua