Афганистаны Пактика, Хост мужид газар хөдөлсний улмаас 1500 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Харин орон нутгийн эрх баригчид амиа алдсан болон бэртэж гэмтсэн хүний тоо илүү олон байж болзошгүй гэж эмээж байгаа аж. Тодруулбал, Афганистаны Пактика, Хост, Лагман, Газни, Логар болон Кабул мужид лхагва гараг /2022.06.22/-т шилжих шөнө 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. "Талибан" хөдөлгөөний удирдлагууд байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслахад 1.1 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: BBC