Украины Донецк муж дахь Оросын дэмжлэгтэй салан тусгаарлах хүчнийхэн их хэмжээний хохирол амссан гэж Их Британийн тагнуулын албаныхан мэдэгджээ. Тэдний тооцоолсноор Донецкийн зэвсэгт хүчин цэрэг дайчдынхаа 55 хувийг дангаараа алдсан байна.
Мөн Их Британийн цэргийн тагнуулын мэдээлэлд, “Орос улс Украины зүүн хэсэг болох Донецк, Луганскаас бүрддэг Донбасст олон тооны нөөц анги байрлуулахыг зорьж байна. Энэ нь Донбасс дахь Оросын төлөөлөгчдийн "ер бусын сүйрэлд" анхаарал хандуулж байгаагийн илрэл. Орос улс хэдэн сарын турш амиа алдсан цэргүүдийн талаар дэлгэрэнгүй ярихаас зайлсхийж байсан бол, Бүгд Найрамдах Донецк Ард гэгдэх улсын хүний эрхийн төлөөлөгч Дарья Морозова, “тус улсын 2128 цэргийн албан хаагч амиа алдаж, 8897 цэрэг шархадсан” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN