Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчдын тасалбарын захиалгыг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлэх аж.
- Албан бичиг
- Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
- Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах /
- Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авах юм байна.