АНУ-ын Аризона мужийн Тусон хотод үерийн усанд автсан гүүрээр дугуйтайгаа гарах гэж байсан 20 настай эмэгтэй хүчтэй урсгалд өртөж, амь насаа алдах шахсан байна.
ВИДЕО:
Пима тойргийн Шерифийн газраас мэдээлснээр, уг хэрэг наймдугаар сарын 13-ны өглөө Сабино хавцалд болжээ. Тухайн үед гурван хүн дугуйтайгаа үерийн усанд автсан гүүрээр гарахыг оролдсон байна. Гэвч 20 настай эмэгтэй дугуйнаасаа унаж, хүчтэй урсгалд автан усанд дарагджээ. Улмаар үерийн ус түүнийг ус зайлуулах хонгил руу сорж, ойролцоогоор 100 фут буюу 30 метрийн зайд зөөж, хонгилын нөгөө талаас гаргаж ирсэн байна.
Эмэгтэй усан дор хэдэн минут байсан бөгөөд гэр бүлийнхэн болон ойролцоо байсан хүмүүс шуурхайлан ус руу орж, түүнийг гаргаж авчээ. Аврагчид эмэгтэйд зүрхний иллэг, амьсгал сэргээх CPR хийсний дараа ухаан оруулсан байна.иУлмаар түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Мөн ослын үеэр өөр нэг хүнийг эмнэлэгт хүргэжээ.