Монгол, Казахстан улсууд эдийн засаг, шинжлэх ухааны чиглэлд хамтран ажиллана

Монгол, Казахстан улсууд эдийн засаг, шинжлэх ухааны чиглэлд хамтран ажиллана

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевыг хүлээн авч уулзсан талаар Казахстаны хэвлэлүүд мэдээлжээ.

Хоёр талын төлөөлөгчид Монгол, Казахстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ойрын хугацаанд хийх дээд хэмжээний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцсон байна.

Мөн хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын есдүгээр хуралдааны бэлтгэл ажлын талаар ярилцаж, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Эх сурвалж: Аkipress




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө