Энэ сарын 10-ны өдөр Хятадын Хэбэй мужийн Лубэй дүүрэгт байрлах нэгэн барбекью ресторанд дөрвөн эмэгтэй халдлагад өртөж, хэрцгийгээр зодуулж буй бичлэг олон нийтийг цочирдуулсан юм.
Тодруулбал, тус өдөр ресторанд найзуудынхаа хамтаар үйлчлүүлж байсан эмэгтэй дээр үл таних эрэгтэй ирж, нуруунд нь хүрчээ. Бүсгүй дургүйцэхэд залуу түүнийг цохиж, улмаар хамт явж байсан найзуудынхаа хамтаар хэрцгийгээр зодсон нь хяналтын камерт бичигдсэн байгаа юм.
Энэ үеэр бүсгүйн найзууд нь тусламж үзүүлэхийг оролдсон ч мөн л зодуулжээ. Тэгвэл өчигдөр/2022.06.21/ уг хэрэгтэй холбогдуулан Лубэй дүүргийн цагдаагийн газрын дэд дарга болон бусад алба хаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тэднийг “хариу арга хэмжээг түргэн шуурхай аваагүй, цаг алдаж, хариуцлагагүй ажилласан” гэж үзсэн аж.
“Глобал таймс” сонины мэдээлснээр тус өдөр 02:41 цагт анхны дуудлага өгсөн ч цагдаа бараг 30 минутын дараа хэргийн газар очсон байна. Одоогоор хохирогч хоёр эмэгтэйн биеийн байдал нь хүнд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол хоёр нь хөнгөн гэмтэл авсан байна.
Цагдаа нар хүчирхийлэл үйлдэж, үймээн самуун дэгдээсэн хэргээр есөн хүнийг баривчилжээ. Уг хэргийн бичлэг Хятадын “Weibo” сүлжээнд түгж, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн талаарх асуудал хөндөгдөж эхэлсэн юм. Иргэдийн зүгээс уг явдлыг “энгийн хүчирхийллийн хэрэг” гэж мэдэгдсэнийг эсэргүүцэж, халдагчдад эрүүгийн ял оноох ёстой гэж үзэж байна.
ВИДЕО/АНХААРУУЛГА: Уг бичлэг нь хүчирхийлэл агуулсан тул насанд хүрээгүй хүүхдүүд болон зүрх судасны өвчтэй хүмүүс үзэхгүй байхыг анхааруулж байна/
Эх сурвалж: CNN