Монголд болсон жүдо бөхийн тэмцээнд оролцож явсан Буриадын залуу тамирчин Украинд амиа алдсан гэв

Монголд болсон жүдо бөхийн тэмцээнд оролцож явсан Буриадын залуу тамирчин Украинд амиа алдсан гэв

ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар дахь Буриадын Могойт тойргийн уугуул Цыбен Дансаранов гэх залуу Украинд тулалдаж яваад амь үрэгдсэн талаар тус улсын “Chita.ru” хэвлэл мэдээлжээ.

Цыбен Дансаранов 1999 оны гуравдугаар сарын 9-нд төрсөн бөгөөд чөлөөт бөхөөр тойрог, дүүрэг, Өвөрбайгалийн хязгаар, Буриад улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн Монголд болсон олон улсын жүдо бөхийн тэмцээнд удаа дараа аварга болж байсан аж. Түүнийг “2022 оны тавдугаар сард тэрбээр Украин дахь ажиллагаанд оролцохоор очсон бөгөөд зургадугаар сарын 1-ний өдөр үүрэг гүйцэтгэж явахдаа амиа алдсан” гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг Эр зоригийн одонгоор шагнахаар болжээ. Мөн Могойт мужийн засаг захиргаа, депутатуудын зөвлөл талийгаач Цыбен Дансарановын гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөддөө гүн эмгэнэл илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: Chita




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө