Оросын “Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратовын Нобелийн медаль АНУ-ын “Heritage” ордонд болсон дуудлага худалдаагаар 550 мянган ам.долларын үнэ хүрч зарагджээ.
Харин Оросын сэтгүүлчийн “Нобелийн медаль”-ийг хэн авсан талаарх мэдээллийг зохион байгууагчид нууцалсан байна. Дуудлага худалдаанаас олсон орлогыг НҮБ-ын Хүүхдийн санд шилжүүлж, "Украины дүрвэгсэд болон дүрвэгсдийн хүүхдүүд байгаа" улс орнууд руу илгээнэ гэж Муратов мэдэгджээ. Тэрээр “ардчилал хийгээд бат бөх энх тайвны үндэс суурь болох үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцсэн гавьяа зүтгэлээрээ" 2021 оны Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн байна.
Эх сурвалж: CNN