Онгоцны ослын газарт ажилласан алба хаагч Кобигийн цогцосны зургийг авч, бусдад тараасан нь батлагджээ

Онгоцны ослын газарт ажилласан алба хаагч Кобигийн цогцосны зургийг авч, бусдад тараасан нь батлагджээ

2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайнт болон түүний охин Жианна нар нисдэг тэрэгний ослын улмаас нас барсан харамсалтай хэрэг болсон.

Тухайн ослын газарт ажиллаж байсан албаны хүмүүс Кобигийн цогцсын зургийг авч, бусдад тараасан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа юм.

Талийгаачийн эхнэр Ванесса Брайант 2020 оны нэгдүгээр сард Брайант болон тэдний охин Жианна Брайант нарын амь үрэгдсэн нисдэг тэрэгний ослын газраас хүний ​​шарилын зургийг авч, бусадтай хуваалцсан хэмээн Лос-Анжелес дүүргийн шериф болон гал түймрийн албаны ажилтнуудыг шүүхэд өгчээ.

Ванесса Брайнт нэхэмжлэлдээ “Лос Анжелесийн шерифийн орлогч Дуглас Жонсон түүний талийгаач нөхөр болон охины цогцсын зургийг бусдад тарааснаараа тэдний хувийн нууцыг зөрчсөн үйлдэл гаргасан” хэмээн мэдэгджээ.

Тэдэнд холбогдох шүүх хурал ирэх долоодугаар сарын сүүлээр болох аж.

Ванесса Брайнт өөд болсон нөхөр болон охиных нь цогцсын зураг олон нийтийн сүлжээнд тархах вий гэх айдастай амьдарч буйгаа шүүхийн баримт бичигт дурджээ. Учир нь Дуглас Жонсон тэдний зургийг уушийн газар сууж байхдаа бусдад харуулах, групп чат руу илгээх, видео тоглоомын хамтрагч нартаа харуулах зэрэг үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон байна.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө