Оросын арми Харьков хот руу дахин довтлохоор төлөвлөж байна гэж В.Зеленский мэдэгдэв

Оросын арми Харьков хот руу дахин довтлохоор төлөвлөж байна гэж В.Зеленский мэдэгдэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын арми Харьков хот руу дахин дайралт хийхээр бэлтгэж байна гэж мэдээлжээ.

Тэрбээр Италид болсон ISPI дэлхийн бодлогын форумын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Одоо Оросын арми Харьков руу дахин довтлохоор хүчээ нэгтгэж эхлээд байна. Бид энэ бүс нутгийг эргүүлэн авсан. Гэвч тэд дахин тулалдахыг хүсэж байна” гэжээ.

Мөн тэрбээр “Оросын арми 5 сая гаруй Украин иргэнийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн. Одоо хагас сая гаруй оршин суугчтай Николайев хот байнгын бөмбөгдөлтөд өртөж байна. Тэд мөн Словянскийг эзлэн авсан бол одоо бүрмөсөн устгахыг хүсэж байгаа бололтой” гэжээ.

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө