Хятад улс өнгөрсөн сард ОХУ-аас авах эрчим хүчний бүтээгдэхүүн, тэр дундаа түүхий нефтийн импортоо нэмэгдүүлж, 7.47 тэмбур ам.долларт хүргэжээ.
Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас 1 тэрбум ам.доллар, жилийн өмнөх мөн үеэс хоёр дахин их үзүүлэлт юм. Даваа гараг/2022.06.20/-т гаргасан гаалийн мэдээллээр Хятад улсын ОХУ-аас авах түүхий нефтийн импорт өмнөх оноос 55 хувиар өсөж, 8.42 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд хэмжээ болсон байна.
Цар тахлын хязгаарлалтыг сулруулан, аж үйлдвэрээ сэргээсэнтэй холбоотойгоор Хятадын эрэлт хэрэгцээ ч нэмэгдсэн. Нөгөө талаар барууны орнууд Оросоос авах газрын тос, байгалийн хий, нүүрсний хэмжээгээ илт багасгаж, үнэ нь буурсан учраас БНХАУ-ын ОХУ-аас авах импортын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн тавдугаар сарын Орос-Хятадын бараа бүтээгдэхүүн, худалдааны бусад онцлох үйл явдлыг дурдвал:
- Нийт нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурч, 73 сая тонн болжээ
- Гангийн үйлдвэрийн коксжих нүүрсний хэмжээ дөрөв дэх сардаа 1.71 сая тоннд хүрч, өнгөрсөн оныхоос 70 хувиар өссөн байна.
- Гол хилийн боомтууд Ковидийн хязгаарлалтыг сулруулсны дараа Хятадын Монголоос авах гангийн нүүрсний хэмжээ нэмэгджээ.
- ОХУ-аас авах боловсруулсан зэсийн импорт 15 хувиар өсч 31,267 тоннд хүрсэн байна.
Эх сурвалж: Business-standard