"Одон орны нэн ховор үзэгдэл" гэх долоон гарагийн давхцал энэ сарын 25-нд тохионо

"Одон орны нэн ховор үзэгдэл" гэх долоон гарагийн давхцал энэ сарын 25-нд тохионо

Одон орны нэн ховор үзэгдэл гэгдэх долоон гарагийн давхцал энэ сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө тохиох аж.

Тодруулбал, сарны гэрлийн нөлөө энэ хугацаанд хамгийн бага байх ба харанхуйд тэнгэрийн од, гарагуудыг ажиглах хамгийн таатай нөхцөл бүрдэх юм байна. Тус үзэгдэл нь ойролцоогоор зургадугаар 25-ны үүрийн 3.00-4.00 цагийн хооронд үзэгдэх төлөв ажиглагджээ.

Энэхүү ховор үзэгдлийн талаар олон улсын томоохон мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа бөгөөд Буд, Сугар, Санчир, Ангараг, Бархасбадь гэх таван гараг хүний нүдэнд харагдах боломжтой.

Харин Дэлхийван, Далайван гарагууд харагдахгүй гэж тэмдэглэжээ. Энэхүү одон орны ховор үзэгдлийн дараагийн давхцал нь 2040 онд тохионо гэсэн тооцоолол бий ажээ. Сансар огторгуйн нөхцөл байдал, ховорхон тохиолыг ашиглан Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт газар Цагаан суварга, “Говь каравансерай” жуулчны баазад “Сэтгэшгүй оддын чуулган” одон орны хөтөлбөр бүхий аяллыг 6 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Ц.Хүслэн