Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо 22-ын товчооноос Тахилт руу гардаг шинэ нүхэн гарцанд машин усанд суусан дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Аврах ангийн бүлэг очиход тус дүүргийн 15-р хороонд оршин суугч хоёр иргэн нүхэн гарцан дотор 2м орчим гүнзгий усанд сууса “Ланд крузер” маркийн автомашиныхаа дээвэр дээр зогсож байсныг аврах завь хантааз ашиглан аюулгүй хэсэгт гаргаж ажилласан хэмээн Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.