Онцгой байдлын газрын Аврах ангийн дэслэгч Х.Наранбаатар захирагчтай завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хар үзүүрт үүрэг гүйцэтгэж байхдаа голын усанд 50 орчим насны эрэгтэй урсаж байсныг гаргажээ.
Улмаар 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулан, ЯТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгсө байна. Амралтын өдрүүдэд Туул,Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж, голын усны ослын эрсдэл нэмэгддэг тул иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Ташрамд дуулгахад, Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байгаа юм.