ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр/2022.06.17/ Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр барууны орнуудыг шүүмжилж, илтгэл тавьсан билээ.
Тэгвэл түүний илтгэл кибер халдлагын улмаас 90 гаруй минутаар хойшилжээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хурлын интернет систем халдлагад өртөж, Ерөнхийлөгчийн илтгэлийг хойшлуулахаас өөр аргагүй боллоо хэмээн сэтгүүлчдэд тайлбарласан байна. Одоогоор халдлагын ард хэн байсан нь тодорхойгүй байгаа аж.
Гэвч Оросын тал Украины мэдээллийн технологийн арми гэх хакеруудын нэгдлийг сэжиглэж байна. Учир нь энэ долоон хоногийн эхээр тус хакер бүлэг өөрийн Telegram сувгаараа Санкт-Петербургийн форумыг бай болгож буйгаа мэдэгдсэн юм.
1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд энэ жил Украины дайнтай холбоотойгоор Өрнөдийн орнуудын төлөөлөгчид оролцоогүй. 73 минут үргэлжилсэн илтгэлдээ Владимир Путин улс орных нь эсрэг Өрнөдийн орнуудын зарласан эдийн засгийн хоригийг “тэнэглэл” гэж хатуу шүүмжилсэн юм.
Эх сурвалж: CNN