ЗХУ задарч Украин улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш өнөөг хүртэл ОХУ-ын иргэд тус улсад визгүй зорчиж ирсэн. Тэгвэл Украины ерөнхийлөгч В.Зеленский “ОХУ-ын иргэдийг Украин руу визтэй нэвтрүүлэх журам”-ыг баталсан талаар ТАСС агентлаг мэдээллээ. Журам ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх аж.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Зеленский Оросын иргэдэд виз олгохыг шаардсан иргэдийн өргөдлийг дэмжиж, энэ асуудал дээр ажиллахыг засгийн газартаа даалгасан юм. Тэрбээр энэ талаар “ОХУ бидэнд дайсагнаж буй энэ үед хяналтаа чангатгах нь зүйтэй” гэсэн байна.
Эх сурвалж: TACC