Оросуудад олзлогдсон Америкийн хоёр иргэн ачааны автомашины ард сууж яваа зураг ил болжээ

Оросуудад олзлогдсон Америкийн хоёр иргэн ачааны автомашины ард сууж яваа зураг ил болжээ

Харьков хотын орчимд Украины хүчнийхэнтэй хамт тулалдаж байсан АНУ-ын хоёр иргэн сураггүй алга болоод долоо хонож байгаа бөгөөд тэднийг Оросын зэвсэгт хүчинд олзолсон байж магадгүй гэж  ар гэрийнхэн нь мэдэгдээд байсан. 

Тэгвэл ОХУ-ын зэвсэгт хүчинд олзлогдсон Америкийн хоёр иргэн Оросын цэргийн ачааны машины ард сууж яваа зураг өчигдөр/2022.06.16/ цацагджээ. Олзлогдсон гэх иргэд нь АНУ-ын Алабама мужийн Тускалуза хотын 39 настай Александр Ж.Друке, Алабама мужийн Харцелл хотын 27 настай Э.Хуйнх нар аж. Тус зурган дээр тэд гараа ардаа хүлүүлсэн бололтой, камер руу харжээ.

Эх сурвалж: CNN