Европын гурван орны удирдагчид В.Зеленскийтэй уулзахаар Киевт иржээ

Европын гурван орны удирдагчид В.Зеленскийтэй уулзахаар Киевт иржээ

Европын гурван орны удирдагч Украины нийслэл Киевт хүрэлцэн ирсэн талаар CNN агентлаг мэдээлжээ. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Германы канцлер О.Шольц, Италийн Ерөнхий сайд М.Драги нар тус хотод галт тэргээр очсон гэж Елисей ордон өнөөдөр /2022.06.16/ мэдэгдсэн юм. Киевт хүрэлцэн ирсэн даруйдаа Э.Макрон сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, аллага үйлдсэн гэх газар очиж үзнэ” гэжээ. 

Эх сурвалж: CNN