Оросын цэргүүд Сумы хотод пуужин харваж, дөрвөн хүн амиа алдсан гэв

Оросын цэргүүд Сумы хотод пуужин харваж, дөрвөн хүн амиа алдсан гэв

Украины хойд хэсгийн Сумы хотын захад өнгөрсөн шөнө Оросын цэргүүд агаараас пуужин харвасны улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан гэж тус мужийн захирагч мэдэгдлээ.

Амбан захирагч Дмитрий Живицкийгийн мэдээлж буйгаар өнөөдөр өглөө Оросын хилийн ойролцоо байрлах Добропиллиа дүүрэгт дахин пуужингийн цохилт өгсөн байна. Энэ дайралтын дараа 26 удаа пуужин харвасан гэжээ. Одоогоор уг мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Эх сурвалж: BBC