БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гараг/2022.06.15/-т ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй утсаар ярьж, “Тусгаар тогтнол, аюулгүй байдал зэрэг томоохон асуудалд ОХУ-д харилцан дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ” хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ.
Мөн ОХУ-ын төрийн хэвлэл “Хоёр орны удирдагчид утсаар ярих үеэр гадаад хүчний аюулгүй байдалд тулгарч буй сорилтуудын өмнө үндэсний язгуур эрх ашгаа хамгаалахын тулд ОХУ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хууль ёсных болохыг Ши Жиньпин тэмдэглэлээ.
Мөн тэрбээр В.Путинд Хятад улс Оростой хамтран ажиллаж, хоёр талын харилцааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв” гэсэн байна.
Хоёрдугаар сарын 24-нд В.Путин Украин руу довтлох тушаал өгснөөс хойш тэд хоёр дахь удаагаа ийнхүү утсаар ярьж байгаа юм. ОХУ-ын Украинд хийж буй дайнд ямар нэгэн дэмжлэг үзүүлэх, эсвэл барууны хориг арга хэмжээнээс зайлсхийхэд туслах нь Хятадад сөрөг үр нөлөөг авчрах болно хэмээн Европын холбоо болон АНУ анхааруулсан. Харин Хятадын зүгээс ОХУ-ын түрэмгийллийг шүүмжлэхээс татгалзаж, НАТО, барууны орнууд ОХУ-ыг өдөөн хатгаж байна гэж буруутгасан байр суурийг илэрхийлсээр байгаа юм.
Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж уншина уу.
Эх сурвалж: APF, CNN