Украинд тулалдаж буй Америкийн хоёр иргэн Оросын армид олзлогдсон байж магадгүй гэжээ

Украинд тулалдаж буй Америкийн хоёр иргэн Оросын армид олзлогдсон байж магадгүй гэжээ

Украины Харьков хотын орчимд Украины хүчнийхэнтэй хамт тулалдаж байсан хоёр америк иргэн сураггүй алга болоод долоо хонож байгаа бөгөөд тэднийг Оросын зэвсэгт хүчинд олзолсон байж магадгүй гэж тэдний ар гэрийнхэн мэдэгджээ.

Учир нь тэдний анги энэ сарын 9 /2022.06.09/-нд Избытский хотын ойролцоо Украины 92 дугаар механикжсан бригадын удирдлаган дор тулалдаж байжээ. Тэд тулалдааны үеэр сураггүй болсон бөгөөд байна. Гэтэл Оросын тал, “хоёр америк иргэнийг Харьковын ойролцоо баривчилсан” гэж мэдэгджээ.

Харин Украин дахь АНУ-ын Элчин сайдын яам тэднийг олзлогдсон эсэхийг шалгаж чадаагүй байгаа аж. 

Тодруулбал, АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2022.06.15/ мэдээлэл хийхдээ, "Украинд АНУ-ын хоёр иргэн олзлогдсон гэх батлагдаагүй мэдээллийг бид мэдэж байгаа. Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Украины эрх баригчидтай холбоотой байна. Хувийн нууцлалын үүднээс бид нэмэлт тайлбар өгөхгүй" гэжээ. 

Эх сурвалж: CNN