Сүүлийн 24 цагийн дотор Оросын 250 орчим цэргийн албан хаагч амиа алдсан гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээллээ. Мөн дайн эхэлснээс хойш Украинд Оросын нийт 32,750 орчим цэрэг амь үрэгдсэн гэсэн байна.
Украины Батлан хамгаалах яамны албан тушаалтны мэдээлснээр хоёрдугаар сараас хойш ОХУ
- 1440 танк, 3528 хуягт машин, 722 их бууны систем, 230 олон хөөргөх пуужингийн систем,
- Агаарын довтолгооноос хамгаалах байлдааны 97 систем, 213 байлдааны онгоц, 179 нисдэг тэрэг, 591 нисэгчгүй нисэх онгоц, 129 далавчит пуужин,
- 13 байлдааны хөлөг/завь, 2485 автомашин, түлшний сав, 55 тусгай техник хэрэгслийн хохирол амссан аж.
Мөн ОХУ Бахмут, Северодонецк мужуудад өнгөрсөн өдрийн хамгийн их хохирол амссан гэжээ. Одоогоор тус мэдээллийг Оросын талаас батлаагүй байна.
Эх сурвалж: ВВС