Их Британийн БХЯ: Оросын зэвсэгт хүчин Северодонецкийн ихэнх хэсгийг хяналтдаа аваад байна

Их Британийн БХЯ: Оросын зэвсэгт хүчин Северодонецкийн ихэнх хэсгийг хяналтдаа аваад байна

Их Британийн Батлан хамгаалахын яам Орос-Украины дайны нөхцөл байдлын талаарх Тагнуулын шинэчилсэн мэдээллийг танилцуулжээ. Тагнуулын мэдээнд

  • Сар гаруй ширүүн тулалдааны дараа Оросын зэвсэгт хүчин Северодонецкийн ихэнх хэсгийг хяналтдаа аваад байна. Оросын зэвсэгт хүчин хүчтэй их буу ашиглан байлдаж, хот даяар асар их хохирол учруулав.
  • Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хэдэн зуун энгийн иргэдийн хамт Северодонецк хотын аж үйлдвэрийн бүс дэх Азотын химийн үйлдвэрийн газар доорх бункерт хоргодож байна” гэжээ.

Оросын арми өнөөдөр тус үйлдвэрт орогнож байсан Украины байлдагчдыг бууж өгөхийг уриалж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор байгуулахаа мэдэгдсэн юм.