В.Зеленский Украинд илүү орчин үеийн пуужин эсэргүүцэх систем илгээхийг бусад оронд уриаллаа

В.Зеленский Украинд илүү орчин үеийн пуужин эсэргүүцэх систем илгээхийг бусад оронд уриаллаа

НАТО болон дэлхийн олон орны Батлан хамгаалахын сайд нарын уулзалт өнөөдөр/2022.06.15/ Брюссельд болж байна. Уулзалтаар Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк Даваа гараг/2022.06.13/-т 1000 их буу, 500 танк, 1000 нисгэгчгүй нисэх төхөөрөмж/дрон/ болон бусад хүнд зэвсэг хэрэгтэй байна гэж мэдэгдсэн юм. Мөн В.Зеленский “илүү орчин үеийн пуужин эсэхгүүцэх систем” илгээхийг дэлхийн орнуудад уриалсан юм.

Эх сурвалж: Aljazeera