Шоронд хоригдож буй Оросын сөрөг хүчний улстөрч А.Навальныйн ял эдэлж байсан шорондоо байхгүй, хаашаа авч явсан нь тодорхойгүй нь олон хүмүүсийг сандаргасан байна.
Учир нь А.Навальныйгийн өмгөөлөгч түүнтэй уулзахаар өчигдөр /2022.06.14/ шоронд очиход, “Тийм хүн энд байхгүй” гэснээр түүнийг Орос орон даяар хайж эхэлсэн байна. Гэвч тус өдрийн орой шоронгийн хяналтын комиссын дарга, “А.Навальныйг ойролцоох чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн” гэж мэдэгджээ. Мөн А.Навальныйг Мелехово тосгон дахь ИК-6 шоронд шилжүүлсэн талаар Оросын мэдээллийн агентлагуудад бүс нутгийн Олон нийтийн хяналтын комиссын дарга С.Яжан ярьжээ. Мелехово нь Москвагаас зүүн тийш 240 гаруй км-ын зайд оршдог байна.