"Орос, Украины ерөнхийлөгч нарын хэлэлцээ"-г Туркийн удирдагч Эрдоган хийж, далайн коридорын асуудлыг хэлэлцэнэ

"Орос, Украины ерөнхийлөгч нарын хэлэлцээ"-г Туркийн удирдагч Эрдоган хийж, далайн коридорын асуудлыг хэлэлцэнэ

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган ирэх долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нартай хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Энэ үеэр Украинд гацсан үр тарианы асуудал болон Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг далайгаар аюулгүй экспортлох коридор байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. 

Учир нь Орос, Украины цэрэг дайны үйл ажиллагаа эхэлсний дараа Хар тэнгисийн баруун хойд хэсэгт усан тээврийн замыг ОХУ-ын арми хаасан гэж мэдэгдсэн. Иймд НҮБ-аас Украины боомтуудыг нээхийг ОХУ-д уриалж, үр тарианы нийлүүлэлт тасалдсаны улмаас дэлхийн хүнсний хямрал улам дордох аюул заналхийлж байна гэж мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: BBC