ВИДЕО: Өөрт нь татгалзсан хариу өгсөн эмэгтэйг хэрцгийгээр зодож буй бичлэг Хятадын иргэдийг цочирдуулав

ВИДЕО: Өөрт нь татгалзсан хариу өгсөн эмэгтэйг хэрцгийгээр зодож буй бичлэг Хятадын иргэдийг цочирдуулав

Хэсэг залуус нийлж, нэгэн эмэгтэйн толгой руу өшиглөж, дээрээс нь гишгэж буй дүрс бичлэг Хятадын цахим сүлжээнд тархан, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.

Тодруулбал,  Хятадын Таншан хотод хэрэг гарсан өдөр гурван эмэгтэй барбекю ресторанд хоол идэж байжээ. Энэ үед үл таних эрэгтэй тэдний ширээнд ойртож, нэг эмэгтэйнх нь нуруун дээр гараа тавьсан байна. Эмэгтэй түүнийг түлхсэн ч эрэгтэй нь ухрахаас татгалзаж, нуруунд нь дахин хүрчээ. Бүсгүй гарыг нь түлхэхэд залуу алгадаж, түлхэн унагаж, чирч гарч буй нь хяналтын камерт бичигдсэн байгаа юм.

ВИДЕО:

Эмэгтэй нь найзууд нь түүнд туслахыг оролдсон боловч уг хүчирхийлэл дэгдэх үед эрэгтэйн найзууд хамт дайрчээ. эрчүүд эмэгтэйг үснээс нь чирч, лонх, сандлаар цохиж, хувцас хунар нь цусанд будагдсан явган хүний ​​зам дээр хэвтэж байхад нь толгойг нь удаа дараа дэвсэлж байгаа юм.

Таншан хотод болсон уг хэрэг Хятад улс даяар шуугиан дэгдээж, олон сая хүн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Уг шуугиан дэгдсэний дараа Таншан хотын цагдаагийн газраас баасан гараг /2022.06.10/-т мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр хэлэхдээ, "Бид сэжигтнийг илрүүлж, баривчлахын тулд ажилагаа явуулж эхэлсэн. Бүх хүчээ дайчлаболно" гэжээ. Улмаар Бямба гараг /2022.06.11/ халдлага үйлдсэн есөн сэжигтнийг баривчилсан байна. Мөн тэдний дөрөв нь Жиансу муж руу өмнө зүгт 600 миль (965 км) зайд зугтаж явахдаа баригдсан байна. Харин халдлагад өртсөн хоёр эмэгтэйн амь насанд аюул учраагүй бөгөөд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал нь тогтвортой байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалж: CNN




Улаанбаатарт 2 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ