Украинаас Японд дүрвэн ирсэн иргэдэд зориулж, 1 тэрбум иен цуглуулах хандивын аян эхлүүлжээ

Украинаас Японд дүрвэн ирсэн иргэдэд зориулж, 1 тэрбум иен цуглуулах хандивын аян эхлүүлжээ

Япон улс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Украинаас дүрвэсэн 1200 гаруй иргэнийг хүлээн авчээ. Тэгвэл тэдгээр иргэнд хэлний сургалт болон бусад хэрэгцээнд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы Ниппон сан хандив цуглуулж эхэлсэн байна. 

Тус сангийн гүйцэтгэх захирал Жумпэй Сасакава хандивын хүрээнд АНУ, Украины элчин сайд нартай хамтран 1 тэрбум иен буюу 7.4 сая ам.доллар босгохоор зорьж байгаа талаар ярьжээ. Мөн Ниппон сангаас дүрвэн ирээд буй иргэдийн тээвэрлэлт, амьжиргааны зардалд 5 тэрбум иен гаргахаа амласан байна. 

Эх сурвалж: Aljazeera




Улаанбаатарт 2 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ