“Эмнести Интернэшнл” байгууллага ОХУ-ыг Украинд хориотой зэвсэг ашиглаж, дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгав

“Эмнести Интернэшнл” байгууллага ОХУ-ыг Украинд хориотой зэвсэг ашиглаж, дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгав

Олон улсын хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллага ОХУ-ыг Украинд дайны гэмт хэрэг үйлдэж, тус улсын хоёр дахь том хот болох Харьковт хориотой зэвсэг ашиглан олон зууны энгийн иргэний аминд хүрсэн гэж буруутгалаа. Тодруулбал,

“Эмнести Интернэшнл”-ийн тайланд ОХУ олон улсын конвенцийн дагуу ашиглахыг хориглосон 9N210, 9N235 кластер бөмбөг, мина удаа дараа ашигласан болох нотлох баримтыг илрүүлсэн гэсэн байна. Мөн “Харьковын орон сууцны хорооллуудыг удаа дараа бөмбөгдсөний улмаас олон зуун энгийн иргэн амь насаа алдсан. Энэ бол дайны гэмт хэрэг” гэжээ.

Эх сурвалж: Aljazeera