Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, олны мэддэгээр “Улаанбаатар их дэлгүүр"-ийн замын зүүн талд “Дулааны-18”, “Худаг усны-36” нэртэй хуучин орон сууцнуудын дахин төлөвлөлтийн хүрээнд буулгаж, суурин дээр нь 16 давхар барилга барихаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн 4-р хорооны оршин суугчид болон дахин төлөвлөлтөөр барилга барих тендерт шалгарсан компанийнхан мэдээлэл хийлээ. "Асиан сити" компанийн хуульч "2021 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр одоогийн үйл ажиллагаа явуулж буй "Асиан сити" компани төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтанд шалгарсан. Улмаар одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дахин төлөвлөлтөөр баригдаж буй орон сууц нь анхнаасаа 16 давхар баригдахаар төлөвлөгдсөн. Харин 12 давхар баригдана гэсэн нь худал мэдээлэл" гэдгийг онцоллоо. Мөн оршин суугчид "Энэ ажил зогссоноор 36 айлын эрх ашиг хөндөгдөнө" гэдгийг тодотгов.
Ц.Хүслэн