Бээжин хотын төв хэсэгт Хятадын агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц сургуулилт хийж байх үеэр байшингуудыг мөргөж, нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн шархадсан гэж тус улсын хэвлэл мэдээллээ.
Хятад Улс цэргийн ослыг ихэнхдээ нуун дарагдуулдаг эсвэл газар дээр нь хохирол учруулахгүйн тулд нисгэгчийн баатарлаг үүргийг чухалчилдаг тул энэ мэдээг хэлсэн нь ер бусын хэрэг болж буйг олон улсын хэвлэлүүд онцоллоо.
Пүрэв гараг /2022.06.11/-ийн өглөө J-7 онгоц Хубэй мужийн Шяньян хотын нисэх онгоцны буудлын ойролцоо унасан тухай CCTV улсын цэргийн суваг мэдээлэв. Нисгэгч болон шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд ослын шалтгааныг судалж байгаа аж.
Түүнчлэн Хятад улс F-7 хэмээх экспортын хувилбараа арав гаруй оронд худалдсан бөгөөд тэдний ихэнх нь онгоцоо зогсоосон байна.
ВИДЕО: