Украины арми Оросын цэргүүдийн Северодонецкийг эзлэх гэсэн оролдлогыг таслан зогсоосоор байна гэж мэдэгдлээ. Тус улсын Зэвсэгт хүчний жанжин штаб “Оросын арми мотобуудлагын анги, их бууны тусламжтай Северодонецк хот руу довтолсоор байна.
Гэвч тэд амжилтад хараагүй хүрээгүй. Тулаан үргэлжилж байна” гэжээ. Мөн Северодонецкийн баруун хойд захад орших Тошкивка тосгон дахь Оросын довтолгоог амжилттай няцаасан гэж нэмж дурдсан байна. Мөн Лисычанск хотод нөхцөл байдал хүнд байгаа аж. Луганскийн амбан захирагч Сергей Хайдай Оросын арми хөрш зэргэлдээх Лисычанск хот руу бетон ч цоолж чадахаар том калибраар буудаж байгаа бөгөөд хамгаалах байранд энгийн иргэд хоргодох ч тун онц аюултай болсон гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera