Украины салан тусгаарлагч Донецкийн шүүхээс Британи, Мароккогийн гурван иргэнийг "хөлсний цэрэг" хэмээн цаазаар авах ял оноожээ

Украины салан тусгаарлагч Донецкийн шүүхээс Британи, Мароккогийн гурван иргэнийг "хөлсний цэрэг" хэмээн цаазаар авах ял оноожээ

Оросыг дэмжигч, өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын (БНДСАУ) шүүх Пүрэв гараг /2022.06.09/-т гурван гадаадын иргэнийг Украины "хөлсний цэрэг" хэмээн буруутгаж, цаазаар авах ял онооvсон гэж Оросын төрийн мэдээллийн РИА Новости агентлаг мэдээлжээ.  

БНАСАУ-ын эрх баригчид Их Британийн иргэн Айден Аслин, Шон Пиннер, Мароккогийн иргэн Брахим Саадун гурав нь Украины Мариуполь хотод дөрөвдүгээр сард Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон гадаадын дайчид байсан. Тэднийг буудна гэж гэж мэдэгджээ. Харин Донецкийн шүүхийн зөвлөлийн дарга, “ял авсан хүмүүс сарын дотор шийдвэрийг давж заалдах боломжтой" гэжээ. Иймд шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн нэг П.Косован түүний үйлчлүүлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана гэжээ.

Эх сурвалж: CNN