Литва улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигийг ХҮЧИНГҮЙ БОЛГОХ хуулийг Оросын депутат санаачилжээ

Литва улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигийг ХҮЧИНГҮЙ БОЛГОХ хуулийг Оросын депутат санаачилжээ

ОХУ-ын депутат Евгений Федоров Литв улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай ЗХУ-ын үеийн зарлигийг хүчингүй болгох хуулийн төслийг Төрийн Думын өргөн барьжээ.

Тэрбээр хуулийн төсөл өргөн барьсан шалтгаанаа “ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт орсон, Литвийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ЗХУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэр нь ЗСБНХУ-ын Үндсэн хууль, Холбооны Бүгд Найрамдах Улсыг салан тусгаарлах тухай хуулийг зөрчсөн, мөн Литвад ЗСБНХУ-аас салан гарах тухай бүх нийтийн санал асуулга явуулаагүй нь хууль бус явдал” гэж тайлбарласан байна.

Орост хаант засаглал унасны дараа Латви, Литва, Эстони улсууд 1918 онд тусгаар тогтнож, 1944 оноос ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон байдаг.

Улмаар ЗХУ бутрахад тус улсууд хамгийн түрүүнд буюу 1990 оны 3 сарын 11-нд тусгаар тогтнолоо зарлажээ. Үүнээс нэг жилийн дараа буюу 1991 оны есдүгээр сард ЗХУ-ын удирдагч асан Михаил Сергеевич Горбачёв Литва, Латви, Эстони улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.

Литва улс 2004 онд Европын холбоо болон НАТО-ийн гишүүнээр элссэн. Тус улс Украин дахь ОХУ-ын түрэмгийллийг буруушааж, ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг тууштай дэмжиж буй. Мөн Украиныг ЕХ-нд элсэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж, цэрэг, зэвсгийн тусламж үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: Pravda