БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Дэлхийн банкнаас 40.7 сая ам.долларын зээл авч, төрийн цахим үйлчилгээгээ сайжруулна

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Дэлхийн банкнаас 40.7 сая ам.долларын зээл авч, төрийн цахим үйлчилгээгээ сайжруулна

Монгол Улс Дэлхийн банкнаас их хэмжээний зээл авч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан төрийн онлайн үйлчилгээг сайжруулан дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Дэлхийн банкнаас мягмар гараг/2022.06.07/-т гаргасан мэдэгдэлд 40.7 сая ам.долларын зээл нь “Ухаалаг засаг II” төсөл нь кибер аюулгүй байдлыг бий болгоход чиглэсэн бөгөөд Монгол Улсын хууль эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах зорилготой гэж дурджээ. Мөн төслийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүдэд зориулсан 3000 дижитал ажлын байр шинээр бий болгоно гэсэн байна.

Төсөл нь төрийн үйлчилгээг хөгжүүлэх, үүлэн тооцоолол, кибер аюулгүй байдлын үйлчилгээг төрийн салбарт ашиглахад чиглэх аж.  

Эх сурвалж: Paradise