Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоох талбайг салан тусгаарлагчдын "Бүгд Найрамдах Донецк Ард Улс"-ын нэрэмжит болгох шийдвэр гаргасан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Талбайн нэрийг өөрчлөхийн тулд бүх нийтийн санал асуулга явуулсан байна.
Риа Новости агентлаг “Цахим санал асуулгад оролцогчдын 45 хувь нь нэрийг нь өөрчлөхийг дэмжсэн бол 32 хувь нь Украины зүүн хэсэгт Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын хяналтад байсан "Донбассыг хамгаалагчдын" нэрээр нэрлэхийг дэмжсэн байна.
Эх сурвалж: Aljazeera