Орос-Украины нөхцөл байдлын сүүлийн үеийн мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
- Норвеги улс Украинд сэлбэг хэрэгсэл, сум болон 22 ширхэг их буу хандивласан гэж мэдэгдэв.
- Мариуполь хотод бууж өгсөн Украины 1000 гаруй цэргийг мөрдөн шалгахаар Орос руу шилжүүлсэн тухай ТАСС агентлаг мэдээллээ.
- ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украины Донбассыг бүрдүүлдэг хоёр мужийн нэг болох Луганскийн 97 хувь нь Оросын мэдэлд байгаа гэж мэдэгджээ.
- Түүнчлэн Оросын арми Северодонецкийн орон сууцны хорооллыг бүрэн “чөлөөлсөн” гэж Шойгу нэмж хэлэв.
- Украины албаныхан 600 орчим украин иргэн Орост эзлэгдэж, өмнөд хэсгийн Херсон хотод олзлогдож, тамлагдаж байна.
Эх сурвалж: Aljazeera