Английн гүнж Кэтрин Миддлтон монгол бүсгүйн урласан даашинзаар гангарч, ёслолын ажиллагаанд оролцжээ

Английн гүнж Кэтрин Миддлтон монгол бүсгүйн урласан даашинзаар гангарч, ёслолын ажиллагаанд оролцжээ

Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн Хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд оролцсон юм. Энэ үеэр тэрбээр монгол дизайнер М.Энхцэцэгийн урласан даашинзаар гангарчээ.

М.Энхцэцэг нь Английн Лондон хотод “University of Art London college of fashion”-ыг загвар зохион бүтээгчээр төгссөн бөгөөд одоо“Битлз” хамтлагийн Пол Маккартнийн охин Стеллагийн үүсгэн байгуулсан “Stella McCartney” брэндийн оёдлын мастераар ажиллаж байна. Түүний урласан хувцсыг Амбер Херд, Эмма ватсон, Кара Делевин, Кэти Перри, Жулиа Роберт тэргүүтэй алдартнууд өмсөж байжээ.